МӨНГӨНИЙ ДҮРЭМ (MASTERY)
Хөөж амьдрахаа боль, хөрөнгө оруулж эхэл
Санхүүгийн эрх чөлөөний сургалтад тавтай морилно уу. Манай интерактив платформын тусламжтайгаар та баялгаа өсгөх, улмаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөнгөний дүрэмтэй танилцаж, хувийн санхүүгийн төлөвлөгөө хүлээн авах юм.Хөтөлбөр 3 хэсгээс бүрдэх ба…Хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ?Бид мөнгө, баялаг, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар 7 бүлгийн турш ярилцах ба энэхүү хугацаанд та төрөл бүрийн асуултуудад хариулж, дасгал даалгаврууд ажиллана.Хэзээ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ?Таны хувийн санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хугацаа, төлөвлөгөөг гаргана.Ямар дүрмээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ?Зөвхөн танд зориулагдсан санхүүгийн эрх чөлөөнд хөтлөх хөрөнгө оруулалтын багц бүрдүүлнэ.Таны мөнгө хичээлийн идэвхэд тулгуурлан Автамата дансанд байрших ба багцын хуваарилалтын дагуу шууд хөрөнгө оруулалт хийгдэх юм. Бидэнтэй хамт санхүүгийн эрх чөлөөний аяллаа эхлүүлсэнд баярлалаа.
МӨНГӨНИЙ ДҮРЭМ
"MASTERY"
Хөөж амьдрахаа боль, хөрөнгө оруулж эхэл.
₮590,000
СУРАГЧДЫН СЭТГЭГДЭЛ
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
1. Сургалт нь бусад хувийн санхүүгийн сургалтуудаас юугаараа ялгаатай вэ?
💸 Эрх чөлөөтэй амьдрал хувийн санхүүгээ удирдаж сурахаас эхэлдэг.Энэхүү сургалт нь зөвхөн онолын мэдлэгээс тогтдоггүй.
Орлогоо өсгөж, зардлаа багасгах хувийн санхүүгийн САХИЛГА БАТ, ПРАКТИК амьдрал дээр хэрэгжүүлэх ДАСГАЛ ДААЛГАВАР, мэдлэг сорих шалгалт зэргээс бүрдэх юм.Мөн өөрийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, хэзээ, ямар замаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг тодорхойлж өгөх хувийн санхүүгийн тайланг (30 хуудас! 💸) хавсаргасан болно.
2. Ямар багш хичээл заах вэ?
“Апекс Капитал”, “Акумулус Капитал”, “SG Капитал”, “Акумулус Эдүйкейшн” зэрэг боловсрол болон санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн компаниудыг үүсгэн байгуулж, 15 ЖИЛ хөрөнгө оруулалтын салбарт ажиллан, санхүүгийн зөвлөгөө өгч, “F*ck You Money”, “Time to Die”, “Power”, “Хөрөнгө оруулалтын 10 дүрэм” зэрэг бестселлэр номуудыг бичсэн А.Идэрбат ментор багшаар ажиллана. 🧑🏫
3. Сургалтад хамрагдсанаар ямар үр дүнд хүрэх вэ?
Санхүүгийн сахилга баттай болж, өөрийн хувийн санхүүгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, хувийн санхүүгийн тайлан хүлээн авч санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаа бүрэн тодорхойлох юм.Улмаар таны байршуулсан мөнгөний 500,000₮ нь хууль ёсны дагуу таны нэр дээр хөрөнгө оруулалтын багц хэлбэрээр хувьцаа, бондод тараан байршина.Эцэст нь сургалт дуусахад та хөрөнгө оруулагч болоод дуусах юм. 😲💯
4. Сургалтын хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцаж болох уу?
📚 Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр:- Таны төлөө өсөх боломжтой байсан хөрөнгөө үгүй хийж буй эсэхээ ойлгох
- Өөрийн хүслийг хянаж, зардлаа бууруулах
- Статусын тоглоомоос зугтах
- Орлого зардалдаа дүн шинжилгээ хийх
- Санхүүгийн зорилго, хаана хүрмээр байгаагаа тодорхойлох
- Мөнгөтэй харьцах буруу зан үйлдлүүдийг ойлгох
- Хөрөнгө оруулалтын талаар ойлгох
- Эрсдэл, өгөөжийг ойлгох
- Эдийн засаг, хөрөнгө оруулалтыг ойлгох
- Эрх чөлөөнд хүрэх хоёрхон замыг УХААРАХ!
5. Практик дасгалын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
🤹Практик дасгалууд:- Таны ойлголтыг шалгах дасгал даалгавар, ШАЛГАЛТУУД!
- Өөрийн орлого зарлагад дүн шинжилгээ хийх
- Санхүүгийн зорилгоо тодорхойлох
- Орлогоо өсгөх боломжуудаа тодорхойлох
- Хадгалах, хөрөнгө оруулалт хийх дадлыг суулгах
6. Хувийн санхүүгийн тайлангийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
📖 Хувийн санхүүгийн тайлан- Таны хувийн санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хугацаа, төлөвлөгөөг тайлбарласан 30 хуудас тайлан гаргаж өгөх юм.
- Тайлан дээр үндэслэн зөвхөн танд зориулсан санхүүгийн эрх чөлөөнд хөтлөх хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлж өгөх юм.
7. Мастер буюу Буцаалттай бүтээгдэхүүн гэж юу гэсэн үг вэ?
Мастер бүтээгдэхүүнүүд нь таныг хичээлээ бүрэн үзэж дуусгахад түлхэц өгөх зорилготой, хичээлийн эрх нээлттэй хугацаанд бүтээгдэхүүний үнийн 90% хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох боломж бүхий онлайн хичээл юм. 💯Хувийн санхүүгийн хичээлийн хувьд сургалтын төлбөрийн 500,000₮ нь таны Avtamata дансанд багцын дагуу хөрөнгө оруулалт болон тараан байршина.Та Avtamata дансгүй байсан ч битгий санаа зов. Данс нээх процесс 5 минут л болно.
8. Avtamata гэж юу вэ?
Avtamata нь таны өөрийн нэр дээр таны өмнөөс хөрөнгө оруулалт хийж өгөх Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөл бүхий хөрөнгө удирдлагын аппликейшн юм.
9. Шалгалт гэж юу вэ?
Онлайн хичээл нь бүлэг бүрд хуваагдах бөгөөд та тухайн бүлгээ судалж дуусаад, шалгалт өгч тэнцэж байж дараагийн бүлэг рүүгээ шилжих, мастер бүтээгдэхүүнд байршуулсан мөнгөө урамшуулал хэлбэрээр буцаан авах боломжтой болно.Гэхдээ санаа зоволтгүй ээ. Манай шалгалт тийм ч хэцүү биш 🤭
10. Буцаалттай бүтээгдэхүүний урамшууллыг хэзээ хүлээн авах вэ?
“Үйлчилгээний Нөхцөл“-д тусгасны дагуу бүтээгдэхүүн бүрээс хамааран урамшууллыг ажлын 5 хоногийн дотор таны хувийн данс, эцэг эх/асран хамгаалагчийн данс, эсвэл Автамата аппликейшний дансанд байршуулна.
11. Ямар байдлаар суралцвал хамгийн үр дүнтэй вэ?
Та манай хувийн санхүүгийн хичээлийг үзэхдээ дэвтэр дээрээ, эсвэл компьютер дээрээ тэмдэглэл хөтлөөд, заавал дасгал гарч ирэхийг хүлээлгүйгээр сурсан мэдлэгээ өөр дээрээ хэрхэн хэрэгжүүлэн, мөнгөтэй харьцах дадал зуршлаа болгон аваарай 🤓📝
Мөн тогтмол хөрөнгө оруулалт хийж хэвшээрэй.
12. Сургалтын төлбөрөө хийсэн, хичээлийн эрх хэзээ нээгдэх вэ?
Мастер бүтээгдэхүүний хувьд төлбөрийг хүлээн авснаас хойш, ажлын 1 өдрийн дотор хэрэглэгчийн имэйлээр онлайн гэрээ илгээх бөгөөд хэрэглэгч гарын үсэг зурснаар эрх нээгдэнэ. ⏳
13. Хичээлээ үзэхийн тулд ямар техник бэлтгэл хангах ёстой вэ?
Интернэтэд холбогдсон зөөврийн эсвэл суурин компьютер байхад л болно. 🧑💻
Онлайн сургалт учраас та хүссэн газраасаа, хүссэн цагтаа Плато вэбсайтдаа нэвтэрч хичээлээ үзээрэй.
14. Сургалтын эрх хэзээ хаагдах вэ?
Мастер сургалтын хүчинтэй хугацаа 30 өдөр байна.
15. Худалдан авалтаа буцаах боломжтой юу?
“Үйлчилгээний Нөхцөл“-д тусгасны дагуу 0%-ийн гүйцэтгэлтэй бүтээгдэхүүнийг буцаах бүрэн боломжтой. Хэрвээ та хичээлээ эхлүүлэн, эхний хуудсаа үзсэн л бол буцаалт хийх боломжгүй. Буцаалт хийх хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ. 🙂
16. Холбоо барих хаяг
Та бидэнтэй [email protected] мэйл хаягаар, “Plato - Knowledge Labs” Facebook page болон “plato.labs” Instagram хаягаар холбогдож, мөн тогтмол шинэ мэдээллүүдийг хүлээн авна уу.